Түгээмэл асуултууд
NomadESIM гэж юу вэ?
NomadESIM нь дэлхийн олон улсад ашиглах боломжтой eSIM дата үйлчилгээ юм. Бид аялагч, бизнес эрхлэгч, оюутан болон гадаадад зорчиж буй бүх хүмүүст зориулан хамгийн бодит үнэ, найдвартай холболт, хурдан идэвхжүүлэлт бүхий eSIM дата багцуудыг санал болгодог.
eSIM гэж юу вэ?
eSIM нь биет SIM картгүйгээр утсандаа QR код уншуулан суулгадаг дижитал SIM технологи юм. SIM карт солих шаардлагагүй бөгөөд хэдхэн минутын дотор идэвхжүүлж ашиглах боломжтой.
eSIM-ээ хэрхэн хүлээн авах вэ?
Төлбөр баталгаажмагц таны имэйл хаяг руу QR код болон Smart Link илгээгдэнэ. QR кодоор eSIM-ээ суулгах, Smart Link ашиглан автоматаар суулгах, үлдсэн дата болон ашиглалтаа хянах боломжтой.
NomadESIM юугаараа давуу вэ?
Дэлхийн олон улсын eSIM дата багцууд, бодит үнэ, QR кодоор хурдан идэвхжүүлнэ, 4G/5G өндөр хурд, Монгол хэл дээрх үйлчилгээ зэрэг давуу талтай. Хятадын eSIM нь VPN шаардлагагүйгээр Facebook, YouTube, Google, Gmail, Google Maps ашиглах боломжийг олгодог.
NomadESIM-ийг хэрхэн захиалах вэ?
Та NomadESIM.mn, Facebook Page, Messenger эсвэл 9901-7784 дугаараар холбогдон хүссэн улсынхаа eSIM дата багцыг захиалах боломжтой.
Миний утас eSIM дэмждэг эсэхийг яаж шалгах вэ?
Утасныхаа дуудлагын хэсэгт *#06# гэж оруулна. Хэрэв EID гэсэн мөр гарч ирвэл таны утас eSIM дэмждэг гэсэн үг. Мөн утасныхаа загварыг бидэнд илгээвэл шалгаж өгнө.
NomadESIM аль улсуудад ашиглах боломжтой вэ?
Одоогоор Хятад улсын дата eSIM худалдаалагдаж байгаа бөгөөд цаашид Япон, Солонгос, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз, Европ, Америк зэрэг олон орны дата багцууд үе шаттайгаар нэмэгдэнэ.
Хятадын eSIM онцлог юу вэ?
VPN шаардлагагүй, Facebook, YouTube, Google ашиглана, Хятадын бүх бүс нутагт ажиллана, 4G/5G өндөр хурдтай, QR кодоор идэвхжинэ.
Интернэтийн хурд ямар байдаг вэ?
Тухайн улсын операторын сүлжээнээс хамааран 4G, LTE болон 5G сүлжээг ашиглана.
Дата дуусвал яах вэ?
Дата дууссан тохиолдолд шинэ дата багц худалдан авч үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
QR кодыг хэдэн удаа ашиглаж болох вэ?
QR кодыг eSIM-ээ анх суулгахдаа ашиглана. Суулгасны дараа eSIM нь таны утсанд хадгалагдана.
eSIM-ээ хэзээ идэвхжүүлэх вэ?
Аяллын өмнө QR кодоо суулгаад, очих улсынхаа сүлжээнд холбогдох үедээ идэвхжүүлэхийг зөвлөж байна.
eSIM-ээ өөр утсанд шилжүүлж болох уу?
Ихэнх eSIM нь нэг төхөөрөмжид ашиглагдах зориулалттай. Шилжүүлэх боломж нь тухайн дата багцын нөхцлөөс хамаардаг.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Та QPay, Банкны шилжүүлэг, Банкны карт (удахгүй), Онлайн төлбөр (удахгүй) гэх мэт аргуудаар төлөх боломжтой.
Асуудал гарвал яах вэ?
NomadESIM-ийн хэрэглэгчийн үйлчилгээ Монгол хэлээр танд шуурхай туслах болно.